Аваргын төлөө Замби vs Кот д’Ивуар

Хар тивийн хүчирхэг багуудын нэг Ганатай хагас шигшээд “учирсан” Замбийн багаас тоглолт өндөрлөхөөс 12 минутын өмнө Эммануэль Маюка гоолдсоноор багтаа ялалт авчирсан бол “Арсенал”-ын довтлогч Жервиньо Кот д’Ивуарын багийн баатар нь байлаа. Мали улсын шигшээ багтай тоглосон тус тоглолтын 72 дахь минутад Жервиньо тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ.
news.mn
No comments:
Post a Comment