Thursday, February 9, 2012

Тьерри Анри “Их буучид”-ын хамгийн шилдэг нь


FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний гуравдугаар шатны ээлжит тоглолтууд “Арсенал” болон “Лийдс Юнайтед” багийн тоглолтоор үргэлжлэв. Өдгөө 34 настай Францын шигшээ багийн довтлогч Тьерри Анри хуучин багтаа зээлээр ирсэн бөгөөд “Их буучид”-ын дасгалжуулагч түүнийг сэлгээгээр тус тоглолтод оролцуулжээ. Энэ хоёр багийн хувьд тус тэмцээний шигшээ тоглолтод одоогоос 30 орчим жилийн өмнө буюу 1972 онд таарч, цом булаалдаж байсан түүхтэй. Энэ удаад хоёр багийн тоглолт 68 дахь минут буюу “Арсенал”-ын бүх цаг үеийн мэргэн бууч Тьерри Анри талбайд гарах хүртэл эн тэнцүү өрнөв. Улмаар Шамахын оронд сэлгээгээр орж ирсэн Тьерри Анри талбай дээр 10 орчим минутыг өнгөрүүлсний дараа Алесандр Сонгийн дамжуулалтаар энэ тоглолтын цорын ганц, хожлын гоолыг оруулсан байна. Таван  жилийн дараа “Арсенал”-д эргэн ирсэн Анри тус багийн өмсгөлтэй 227 дахь гоолоо оруулаад хамгийн ихээр хүндэлдэг эрхэмтэй очиж тэврэлдсэн нь энэ тоглолтын хамгийн оргил мөч байлаа. 

“Арсенал” дараагийн шатанд “Астон Вилла”-тай таарсан бөгөөд Анри энэ долоо хоногт Премьер лигийн хүрээнд “Свонси”-гийн эсрэг тоглолтод оролцох бололтой. 
news.mn

No comments:

Post a Comment