Thursday, February 9, 2012

Жон Терригийн хөрөг тамхины хайрцган дээр


Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, “Челси” клубын хамгаалагч Жон Терригийн хөрөг Энэтхэгийн нэгэн тамхины хайрцган дээр хэвлэгджээ. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн тамхины хайрцгийн хорт зуршлын эсрэг сурталчилгааны хэсэгт Жон Терригийн зургийг зөвшөөрөлгүйгээр хэвлэсэн байна. Энэ тухайгаа “Индиан Экспресс” компанийн зүгээс “Зүгээр л энгийн тамхины эсрэг ухуулга байсан юм” хэмээн тайлбарлажээ. 

Харин Жон Терригийн харьяалагддаг “Элит менежмент”-ийн төлөөлөгч “Манай үйлчлүүлэгчийн зургийг бидний зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан нь мэдэгдлээ. Бид хууль зүйн багаа дуудан, энэ явдлыг шалгаж байна” хэмээсэн байна.

No comments:

Post a Comment