Thursday, February 9, 2012

Бундеслиг шинэ рекорд тогтоов



Өвлийн амралтын өмнө явагдсан Германы Бундеслигийн 18 багийн  153 тоглолтыг стадионд ирж үзсэн үзэгчдийн тоо 6.78 саяд хүрсэн нь Бундеслигийн түүхэнд байгаагүй дээд амжилт болж байна. Түүнчлэн  германчууд стадионд цугладаг үзэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг амжилтаа шинэчлэн тогтоож байгаа юм. Нэг тоглолт дунджаар 44.345 үзэгчтэй байсан нь өмнөх оны эхний хагастай харьцуулбал 7 хувиар өссөн байна. Мөн 2-р Бундеслигийн нэг тоглолтыг дунджаар 17.125 үзэгч үзсэн нь өнгөрсөн жилийнхээс даруй 27 хувиар өссөн бөгөөд зарим улсын дээд лигийн үзэгчдийн тооноос давжээ.  Энэхүү амжилт нь Германы Бундеслиг хүчирхэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэж , улам сонирхолтой,  үзүүштэй  болж байгааг харуулж байна гэж “Reuters “ агентлагаас  уламжилсан байна.
“Боруссиа Дортмунд”-ын “ Сигнал Идуна Парк”-д европдоо хамгийн томд тооцогдох   зогсоогоороо үзэх үзэгчдийн хэсэг байдаг. Энэ улиралд Дортмундын талбайдаа хийсэн тоглолтуудад 80.720 үзэгчийн суудалтай  цэнгэлдэх үргэлж дүүрэн байсан.  “Байерн Мюнхен” –ний  69.901 суудалтай “Аллианс Арена” , “Шальке 04” багийн 61.673 үзэгчийн суудалтай “ Фелтинс Арена” түүнчлэн  нийслэл Берлиний  “Херта БСЦ “ багийн  74.220 хүний суудалтай  “ Олимпийн Стадион” зэрэг европын нэр хүндтэй цэнгэлдэхүүд  үзэгчдээр хангалттай байcан статистик гарчээ.

No comments:

Post a Comment