Friday, March 16, 2012

This is Chelsea...

Chelsea 4: 1 Napoli.

Friday, February 10, 2012

Хамгийн ер бусын чадвартай арван хvн


Бид єнєє vеийн хамгийн євєрмєц чадвартай арван хvнийг танд танилцуулахаар бэлтгэлээ. Гайхахад ч багадахаар эдгээр хvмvvсийн тус бvрийн гойд чадвар нь ихэвчлэн тєрєлхийн байх боловч “1 хувийн авъяас 99 хувийн хєдєлмєр” гэдэг vгийг батлах мэт, ихэнх нь єєрсдийн тэрхvv чадамжаа єдий зэрэгт авч ирэхийн тулд насан туршийнхаа хєдєлмєрийг шингээсэн байх юм. Хvн бvр єєр єєрсдийнхєє хорвоод мэндэлсэн шалтгааныг ухамсарлаж, дотоод би-гээ таниж чадвал, мєн сэтгэлээ итгэлээр тэтгэж, биеээ хєдєлмєрєєр “услах” аваас хэн хvний чихийг дэлдийлгэж нvдийг бvлтийлгэхvйц давтагдашгvй авъяас, амжилтаараа орчлон хорвоог алмайруулж дєнгєдєг шvv дээ. Гэхдээ эдгээр хvмvvсийг яаж гvйцэхэв...    


1. Британий гоц ухаантан Даниель Таммет (Daniel Tammet) нь єєрийгєє илэрхийлэхдээ маруухан, ээрvv бєгєєд баруун зvvнээ ч ялгадаггvй, сэрээгээ аль гартаа барьж хоолоо идэхээ ч тєдийлєн сайн мэддэггvй нэгэн гэнэ. Гэвч математикийн хамгийн хэцvv бодлогуудыг хvртэл цээжээрээ бодож, хэдхэн хормын дотор хариуг нь гаргадаг гойд чадвартай ажээ.

Тэрээр єєрийн энэхvv чадвараа тайлбарлахдаа: “Би тоонуудыг ухамсар дотроо тєсєєлєн хардаг. Тоо бvрт єєрийн гэсэн єнгє, бvтэц, хэлбэр дvрс байдаг. Тоон тэмдэгтvvд миний хувьд яг л уран зураг шиг єнгє будгаараа ялгаран харагддаг юм. Миний тархинд тоонууд яг л дєрвєн хэмжээст гариг ертєцнийг зураглал шиг буудаг”- гэжээ.



Таммет нь “пи” тооны таслалын ард байдаг 22514 цифрийг цээжээр мэддэг бєгєєд 12 хэлээр ярьдаг гэнэ. Vvнд: англи, франц, фин, герман, эстон, испан, румын, исланд (эдгээр хэлийг 7 хоногийн дотор сурсан гэнэ), литви, валл болон эсперанто хэлvvд багтана. 




2. Харин АНУ-ын Калифорни мужийн Сакраментогоос гаралтай Бен Андервуд (Ben Underwood) хэмээх энэ залуу нь эхээс тєрєхдєє цоо эрvvл байсан хэдий ч торлог бvрхэвчний (нvдний) хорт хавдраас болж гурван настайдаа мэс засалд орон, хоёр нvдээ авахуулжээ. Гэвч Бен хvv єдгєє орчлонгийн єнгє будгийг ялган таниж, шууд утгаараа юмсыг харж чадахгvй ч гэсэн, хараатай хvнээс огт дутахааргvй бvрэн дvvрэн амьдралыг єєртєє бий болгожээ.



Хамгийн сонирхолтой нь тэрээр хэзээ ч хєтлєгч нохой, таяг хэрэглэж vзээгvй тєдийгvй хэзээ ч гараараа тэмтчидэггvйгээр барахгvй ємнє нь огт очиж байгаагvй газраа хvртэл ганц ч бvдрэлгvй, цоо эрvvл хvнс шиг цээж тэнэгэр алхдаг гэнэ. Харин тvvний нууц нь хэлэндээ байгад ажээ. Бен хэлээрээ чимээ гаргааж (тагнайгаа таших гэх мэт), хvрээлэн буй орчнуудыг бvхэл юмсийн дуу авиаг мэдрэх чадвартай юм байна.



Харин эмч нар хvvг судлаад, сонсголд нь гойд сайжирсан юм байхгvй болохыг нь тогтоожээ. Тэрээр гэнэтийг ослоор бус, мэс заслын аргаар хараагvй болсон тул энгийн хvмvvстэй л ижил тvвшинд сонсдог байна. Харин тэд, Бен-ий тархи нь дуу авиаг дvрст мэдээлэл болгон хvлээн авах чадвартай болчихсонд хэргийн гол нь оршиж буйг илрvvлсэн юм байна. Ингээд хvv яг л сарьсан багваахай, дельфин хоёртой адилхан, єєрєє чимээ гаргаад цуурайных нь тусламжтайгаар эд зvйлсийн байрлал, дvрсийг тархиндаа хvлээн авах чадвартай болжээ.




3. Гайхалтай уян хатан биетэй АНУ-ын нугараач Даниель Смит (Daniel Smith) нь хар багадаа єєрийгєє онцгой авъяасгvйг олж мэдээж, 4 настайгаасаа биеэ дасгалжуулж эхэлсэн байна. Насан туршийнхаа хичээл чармайлтын ачаар тэрээр єнєєдєр 5 удаа Гиннесийн амжилт тогтоожээ. Харин Даниель 18 нас хvрмэгцээ єєрийнхєє бусдаас онцгой чадвартайг мэдрээд, циркийнхэнтэй хамт гэрээсээ оргосон байна. 




“Резинэн хvн” гэдгээрээ алдартай залуу маань гэрээ орхисон тэр цагаасаа хойш маш олон циркийн болон акробатын vзvvлбэрvvдэд, хєл бємбєг, сагсан бємбєгийн тэмцээнvvдэд болон Men in Black 2, HBO's Carnivale, CSI: NY зэрэг алдартай телевизийн шоунуудад урилгаар оролцох болж, дэлхий дахинд алдар нэрээ тvгээсэн байна. 


Орчин vеийн хамгийн уян хатан хvнээр тодроод байгаа Даниель Смит нь теннисний цохиурын сетк-гvй нvхээр, жорлонгийн суултуураар тєвєггvй багтан гарч, биеэ тєсєєлєхийн аргагvй байрлалд оруулж, зvрхээ цээжрvvгээ тvрж, цохилтыг нь бусдад харуулж чаддаг байна. Эмч нарын vзэж буйгаар Даниель нь тєрєлхийн уян хатан биетэй байсан бєгєєд уйгагvй хєдєлмєрийнхєє ачаар тэрхvv давуу талаа дээд цэгт нь хvртэл хєгжvvлж чадсан гэдэг ажээ.




4. 1950 онд мэндэлсэн Майкл Лотито (Michel Lotito) хэмээх Франц эр нь 9 настай байхдаа гэрийнхээ зурагтыг идэж, эцэх эхээ vхтэл айлган байж гойд чадвараа нээн илрvvлжээ. Ингээд тэрээр 16 настайгаасаа эхлэн тємєр, шил, резин зэргийг хэрхэн идэж буйгаа олонд тєлбєртэй толилуулах болсон аж. Хамгийн сонирхолтой нь Лотито нь ямар ч хатуу, тэр байтугай химийн найрлага бvхий хортой юмсийг идсэн байсан ч биенд нь хэзээ ч, ямар ч сєрєг нєлєє vзvvлж байсан тохиолдол vгvй гэнэ. 



Vзvvлбэрийн vеэр ихэвчлэн эд зvйлсийг аман багтахуйц болгож, хэсэг хэсгээр нь хувааж тавьсны дараа Лотито усаар даруулаад л идчихдэг байна. “Бvхнийг идэгч ноёнтон” хочит Майкл Лотито маань 1978-1980 оны хооронд буюу 2 жилийн дотор "Сессна-150” хэмээх бvхэл бvтэн онгоцыг идэж, Гиннесийн номонд орж байжээ. Тэрээр єдєрт 1 кг орчмыг “цааш нь харуулсаар” тус онгоцыг хоёр жилийн дотор идэж дуусгасан гэнэ. 



Лотитогийн ходоодонд дээрхи онгоцын металлын хэлтэрхийнvvд vлдсэн болохыг хамгийн сvvлд хийсэн рентген шинжилгээгээр илрvvлсэн байна. Харин тэрээр таалал тєгсєхдєє ямар шалтгаанаар єєд болсон гээч? Тємєр идсэнээс огтхон ч болоогvй. Харин энгийн хvнийхээс хоёр дахин єргєн ханатай тєрєлхийн ходоод нь л (vvнийхээ “ачаар” л тємєр иддэг байсан) явж явж тvvнийг vхэлд хvргэсэн аж.




5. “Шvдний хаан” гэдгээрээ алдартай Радхакришнан Велю (Rathakrishnan Velu) нь бас нэгэн гойд чадвартай нэгэн аж. Та энэхvv гэрэл зураг болон хочноос нь хараад энэ хvний чадварыг ойлгосон байх. Тиймээ, энэ Малайз эр нь шvдээрээ асар хvнд ачааг єргєх чадвартай юм. 




Малайз улс тусгаар тогтносны 50 жилийн ойн баярын ємнєх єдєр буюу 2007 оны 8-р сарын 30-ны єдєр тэрээр шvдээрээ галт тэрэг хєдєлгєж, єєрийн ємнєх рекордыг эвдсэн байна.



Тэрхvv галт тэрэг нь 6 чингэлэгнээс бvрдэж байсан бєгєєд 297 тонн жинтэй байжээ. Радхакришнан тэрхvv галт тэргийг 2,8 метр газар чирч чадсан аж.




6. Соронзон хvн - Лив Тоу Лин (Liew Thow Lin). Сая та бvхэнд танилцуулсан “Шvдний хаан”-ын нутаг нэгтэн болох энэ хvн нь 70 насандаа, гэдсэндээ соронздон тогтоосон тємрєн хавтан дээрхи гинжний тусламжтайгаар суудлын авто машиныг байрнаас нь хєдєлгєж чадсан байна. 



Лив Тоу Лин нь металл биетийг єєр дээрээ соронздон татаж, тогтоож чаддаг энэхvv євєрмєц чадвараа удам дамждаг хэмээн тайлбарлажээ. Vнэхээр тvvний зєв аж. Учир нь энэ євєєгийн хоёр хvv болон гурван ач хvv нь бvгд л ийм гайхалтай чадвартай гэнэ.



Эрдэмтэд хvний энэхvv соронзон чадварын учрыг тайлахаар толгойгоо гашилгасаар байгаа аж. Лив Тоу Лин болон тvvний хvvхдvvдийн хувьд биеийг нь тойрон хvрээлсэн соронзон орон огт байхгvйн дээр, арьс нь ч гэсэн эгэл хvнийхээс ялгаагvй гэнэ. Гэтэл яагаад тємрийг…?




7. Тэгвэл Тай Нгок (Thai Ngoc) хэмээх энэ Вьетнам эр нь 1973 онд чичрэг євчин тусч, эдгэснээсээ хойш vнэгний нvд залгисан мэт амьдарч, унтахаа огт байжээ. Єєрєєр хэлбэл энэ сонин “нєхрийг” 1973 оноос хойш ганц ч удаа дуг хийгээгvй гэж ойлгож болно. 



Тэрээр: “Нойргvй удаан байх нь эрvvл мэндэд яаж нєлєєлдгийг би vнэндээ мэдэхгvй юм”- гээд – “би лав цоо эрvvл тєдийгvй аж амьдралаа бусдаас огт дутах юмгvй л ач явж байна.” –хэмээн хэлжээ. Тvvгээр ч барахгvй энэ вьетнам залуу орон гэрийнхээ хоол ундыг залгуулахын тулд єдєр бур 50 кг орчим бордоог гэрээсээ хэдэн клометрийн алсад зєєн аваачдаг болохыг баттай эх сурвалж мэдээлжээ.



Харин эмч нар тvvнийг vзээд, бага зэргийн элэгний єєрчлєлтєєс єєр ямар ч євчингvй, цоо эрvvл бтетэй байгааг нь гайхцгаасан байна.




8. Євчин мэдэрдэггvй хvн - Тим Кридланд (Tim Cridland). “Тамалгааны хаан” хочит Тим Кридланд нь сургуульд сурч байхдаа л нvдээ ч цавчилгvй гараа зvvгээр хатгаж, тэсэхэд бэрх халуун, хvйтнийг єлхєн  давдаг хvv байсан бєгєєд ангийнхаа найзуудыг тэр чадвараараа айлгадаг байжээ. 



Харин тэрээр єнєєдєр харахад нvд хальтармаар, тєсєєлєхєд нуруугаар хvйт даамаар аймшигтай vзvvлбэрvvдээ Америк даяар толилуулан аялсаар байгаа аж. Тим нь мэдээж хvний анатомийг бvтцийг маш нарийн судалсныхаа vндсэн дээр vзvvлбэрvvдээ толилуулдаг. Сая сая хvний биширсэн харц зєвхєн тvvн дээр л тусаж байхад аюулгvй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай тулгардаг нь ойлгомжтой. Тиймээс л хvн тєрєлхтний, тэр тусмаа єєрийнхєє анатомийг нарийн судлах шаардлага тvvний ємнє энэ тэргvvнд тулгардаг биз.



Судлаачид энэ залуугийн биеийг шинжлэх ухааны vндэслэлтэйгээр судалж, vзээд, бусад хvмvvсийг бодвол аливаа євдєлт, зовиурыг тэсвэрлэхдээ хамаагvй илvv боловч бусад талаараа энгийн нэгэн болохыг нь тогтоожээ. Мєн тvvний бие нь зvvгээр хатгуулахад энгийн хvнийхээс арай бага гэмтэл авдаг бєгєєд биеийн эсэргvvцэл сайн, нєхєн тєлжих чадвар нь арай илvvгээрээ онцлог юм байна.




9. Кевин Ричардсон (Kevin Richardson) нь харин инстинктээрээ муурны тєрлийн бvхий л араатантай нєхєрсєг харьцаа тогтоож чаддаг байна. Зєвхєн гаршуулсан, гэрийн тэжээмэл муурнууд ч биш, бvvр байгаль дээрхи том биетэй зэрлэг “муурнуудтай” хvртэл шvv. Тэрээр арслангийн сvрэг дунд ямар ч айж эмээх зvйлгvйгээр, ямар ч хамгаалалтгvйгээр тайван гэгч нь унтаж чаддаг гэнэ. 



Хvнийг бол хэдхэн секундэд тас татаад хаяхыг юмын чинээ бодохгvй шилмvvс, ирвэс зэргийн араатнууд хvртэл энэхvv биологич эрийг єєрсдийнхєє нэг мэт хvлээн авч, дотночлон vздэг байна. Тэр байтугай цєєвєр чоно хvртэл Кевинд маш их “хайртай” бєгєєд дєнгєж мэндэлсэн зулзагануудаа ч ганц архирахгvй тэврvvлдэг гэнэ.



Кевин Ричардсон: “Би ямар ч араатантай харьцахдаа єєрийн зєн совингоо л сонсдог. Хэрвээ тухайн vеийн нєхцєл байдал нэг л биш байгааг мэдэрвэл хэзээ ч тэр араатанруу ойртдоггvй. Мєн би хэзээ ч саваа мод, гинж ашиглаж, араатан амьтныг тамлан байж, “єєрийн болгохыг” оролдож vзээгvй. Над шиг болоход, хамгийн гол нь байгалийн эхийн адилхан бvтээл, бас нэгэн амьд бодгалийг сайн ойлгох сэтгэл, асар их тэвчээр л хэрэгтэй. Тиймээ, ямар ч хvний хувьд над шиг авирлах нь маш аюултай бєгєєд эрvvл бус байх л даа. Гэхдээ би бол араатантай нєхєрлєхийн тєлєє тєрсєн хvн гэж єєрийгєє боддог. Vvндээ vйлийн vргvй дуртай юм шvv дээ”- хэмээн хуучилжээ.




10. “Бvлтэрдэг нvдтэн” хочит Клаудио Пинто (Claudio Pinto)-г танд танилцуулж байна. Бело Оризонти хотоос гаралтай энэ эр нь нvдээ аяганаас нь 4 см зайтай ил гаргах чадвартай нэгэн ажээ. Єєрєєр хэлбэл тэрээ нvднийхээ тойргийн 95%-ийг урагш тvрэн гаргаж чаддаг гэсэн vг.



Тэрээр маш олон тєрлийн анагаахын судалгаанд хамрагдсан бєгєєд эмч нар урьд хожид нvдээ ингэж чаддаг нэг ч хvнийг vзээгvй болохоо ам булаалдан гайхацагаадаг байна. 
“Энэ бол мєнгє олох маш амархан арга. Би нvдээ 4см-аар ил гаргаж чаддаг шvv дээ. Єєр ийм чадвартай хvн бараг л байхгvй байх даа. Энэ бол бурханаас надад єгсєн бэлэг л гэж би боддог. Би маш их азтай хvн”- гэж Клаудио ярьжээ.
caak.mn

Хүн юу хийж чадахыг харуулсан бодитой 9 супер чадвар


Байгаль дэлхий дээр оршин буй амьд биетүүд дотороос "Хүн" гэдэг өөрөө хамгийн нарийн зохион байгуулалтай тайлагдашгүй оньсог мэт бүтээл гэхэд болно. Дараах хүний 9 супер чадвар хамгийн сайн судлагдсан хэмээн үзэж болох бөгөөд эдгээрийн зарим нь түгээмэл байхаас гадна ховор тохиолддог ч бас бий. Гэхдээ эдгээр чадварын дийлэнх нь нь байхаас гадна хөгжүүлж боловсронгуй болгох аргагүйд хамгийн хачирхалтай. Юуны талаар яриад байгааг та бүхэн дэлгэрэнгүйгээс үзээрэй.

www.caak.mn (10 фото)
1. Амт мэдрэх супер чадвар
Жирийн хүмүүсээс илүү амт мэдэрдэг хүмүүсийг супердегустаторууд (амтлагчид) хэмээн нэрлэдэг. Ийм хүмүүсийн хэлэн дээр мөөгөн хэлбэртэй нэмэлт амтлагч рецепторууд ургасан байдаг. Амтлаг, давсархаг, гашуун, исгэлэн, «махны амт»-аас супердегустаторууд гашуун амтыг илүү хурц хэмээн үздэг. Гэтэл бидэнд энэ гашуун амт тийм ч хурц бус байдаг.

Эрдэмтэд эхлээд ийм хүмүүсийг ердийн бүтээгдэхүүний амтыг өөрөөр амтлаад байгаа байх хэмээн тооцож байв. Америкийн химийн Дюпон компаний химич Артур Фоксфенилтиокарбомидыг (РТС) мэдрэх туршилт явуулжээ. Энэ бодисыг туршилтанд оролцсон хүмүүст өгөхөд зарим нь гашуун амтыг нь ер мэдрэхгүй байв. Яагаад ийм өөр өөр байгааг тухайн хүний генетиктэй холбон тайлбарлаж байв. Фенилтиокарбомидыг (РТС) нийт хүмүүсийн 70% нь мэдэрсэн бөгөөд эдгээрийн 2/3 нь дунд зэргийн, үлдсэн нь (ойролцоогоор 25%) супердегустаторууд байв.

Супердегустаторууд гашуун амтанд дургүй. Жишээ нь, брюсселийн байцаа, ердийн байцаа, кофе, грейпфрутын шүүс гэх мэт. Ази, африк эмэгтэйчүүд супердегустаторууд болох магдлал өндөр байдаг. Учир нь тэдний хэлэн дээр мөөгөн хэлбэрт амтлагч ургацаг олон байдаг гэнэ.

www.caak.mn (10 фото)
2. Хэт сайн сонсгол
Туйлын сайн сонсголтой хүмүүс янз бүрийн ая тоныг сэргээх болон адилтган харьцуулж чаддаг. Энэ чадвар бол зүгээр нэг сайн сонсдогтой холбоогүй. Зүсэн бүрийн дуу авиаг сэтгэцээ оролцуулан ангилах чадвар юм. Жишээ нь, өдөр тутмын амьдрал дахь дуу чимээ (машины хөдөлгүүрийн дуу чимээ, цагдаагийн машины дохио гэх мэт), дууны ноотыг оригиналгүйгээр дууны аккордыг шууд нэрлэх гэх мэт. Эдгээр хүмүүс дууны ая дангийн давтамжийг сайн тогтоох чадвартай байдгаас гадна нэр оноож чаддаг. Жишээ нь ‘C #’ буюу ‘до-диез’ гэх мэт. Туйлын сайн сонсголтой хүмүүсийн сонсгол генетикийн үү үгүй юү гэдэг нь одоохондоо маргаантай байна.

Туйлын сайн сонсголтой хүмүүсийн тоо 3% (АНУ), Европд 8% хувьд хэлбэлздэг. Японы хөгжмийн консерваториудад хөгжимчдийн 70% нь туйлын сайн сонсголтой байдаг. Ийм сайн сонсгол байгаагийн шалтгаан нь эдгээр хүмүүс тональ хэлний орчинд (Мандарин, кантон аялага, вьетнам хэл гэх мэт) өсөж амьдарч ирсэнтэй холбоотой аж. Туйлын сайн сонсгол нь төрөлхийн сохор, эсвэл Уильямын синдром, аутизмтай хүмүүст илүү сайн хөгжсөн байдаг.


www.caak.mn (10 фото)
3. Гэрэл мэдрэх чадвар
Гэрэл мэдрэнэ гэдэг нь 4 эх сурвалжаас зэрэг мэдрэхийг хэлнэ. Жишээ нь, амьтны ертөнцөд зебра загас улаан, ногоон, хөх, хэт ягаан диапазоны гэрлийн спектрээр гэрлийг хүлээн авч чаддаг. Гэрэл сайн мэдрэх чадвартай хүмүүс ховор байдаг.

Жирийн хүмүүс ихэнхдээ 3 рецептортой байдаг. Гэрлийн спектрийн улаан, ногоон, хөхийг л мэдэрдэг. Рецептор бүр гэрлийн 100 орчим өнгө ялгарлыг ялгадаг. Хүний тархи эдгээр ялгарлыг хольж, хурц өнгийг нь өөрчилж байдаг. Учир нь биднийг хүрээлэн буй ертөнцийн 1 сая ялгаралаас хэсгийг нь ч болов ажиглахын тулд шүү дээ. Жинхэнэ гэрэл мэдрэгч чадвартай хүн 100 сая өнгөний ялгаралыг ялган салгаж чаддаг. Амт болон гэрлийг хэт мэдрэх чадвар эмэгтэйчүүдэд илүү их байдаг.

www.caak.mn (10 фото)
4. Цуурайгаар баримжаалан мэдрэх чадвар

Цуурайгаар баримжаалан мэдрэх гэдэг нь хүн өөрөө өөрөөсөө авиа гаргаж энэ нь буцаж өөрт нь ойж ирэхийг мэдрэх чадвар юм. Ийм чадвартай амьтад байгаль дээр олон. Жишээ нь, сарьсан багваахай. Ийм чадвар хүмүүст ч байх нь тохиолддог. Жишээ нь, хүн өөрөө хэлээрээ тас няс хийсэн дуу гаргаж үүгээрээ ямар хэмжээтэй ямар объект эргэн тойронд нь байгааг буцаж ойсон дуугаар нь мэдэрдэг. Хүн сарьсан багваахай, далайн гахай шиг хэт өндөр давтамжийг мэдрэхгүй ч том объектуудын байрлалыг тогтоож чадна. Жишээ нь, Жеймс Холмен, Даниэль Киш, Бен Андервуд зэрэг хүмүүсийг нэрлэж болно. Ялангуяа Бен Андервуд 3 настайдаа хараагүй болсны улмаас цуурайгаар баримжаалах чадвараа ашиглаж эхлэсэн түүхтэй.

www.caak.mn (10 фото)
5. Генетикийн химеризм
Гомер «Илиада» бүтээлдээ янз бүрийн амьтны мөчнөөс бүтсэн химера хэмээх амьтныг дүрслэсэн байдаг. Энэ амьтны нэрнээс үүдэн генетикийн химеризм хэмээх үзэгдлийг нэрлэжээ. Генетикийн химеризм буюу тетрагаметизм нь хүн болон амьтанд 2 эвцэлдсэн өндөг буюу эмбрион үр тогтолтын эртний шатанд нийлэхийг хэлнэ. Зигот бүр эцэг эхийнхээ аль нэгний ДНХ-г хуулна. Тэгэхээр генетикийн хувьд хоёр өөр материалаас бүтнэ гэсэн үг. Эдгээр материал холилдоход эсийн агуулга өөрийн генетик шинжээ хадгалах бөгөөд үүссэн эмбрион хоёулангийнх нь холимог зүйл болно. Хүний химера гэдэг нь өөрийн ихэрийг бий болсныг хэлнэ.

Хүний химеризм ховор үзэгдэл. Википедиад ийм чадварын тохиолдол 40 бүртгэгдсэн аж. ДНХ-ийн анализаар тухайн хүн биологийн эцэг эхтэйгээ холбоотой эсэх, мөн ДНХ-гийн анализын үр дүнгээр химеризм байгаа эсэх нь бас тодорхойлогдож болно. Хэрэв хүүхэд янз бүрийн ДНХ-гийн шинжийг удамшуулж авсан бол ДНХ-гийн анализаар хүүхдүүд биологийн хувьд эхтэйгээ холбоогүй байдаг. Ийм тохиолдол Лидия Фэирчайлдад тохиолдсон юм. Түүний болон хүүхдүүдийнх нь ДНХ-гийн тестүүдийн үр дүнг төрөөс эхийг нь тэдний эх биш хэмээн зарлахад хүргэж байв. Химеризм-тэй төрсөн хүмүүсийн иммунийн систем организм дахь эсийн генетикийн ялгаатай хэв маягийг аль альнийг нь дуурайх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, «химер»-тэй хүмүүсийг эрхтэний донор болгон ашиглаж болох талтай.

www.caak.mn (10 фото)
6. Синестези
Хэрэв хүний толгойд өнгө, амт нь цифр болон үсгээр дүрслэгдэн буудаг хэмээн төсөөлвөл их сонин болно. Энэ неврологийн зөрчлийг синестези хэмээн нэрлэдэг. Синестези нь зарим нэг мэдрэгч бусад сенсоруудыг хамаагүй өдөөхийг хэлнэ. Синестези нь генетикээс үүдэлтэй бөгөөд цифр болон үсэг өнгөөр илрэхийг хэлнэ. Синестези нь неврологийн зөрчил хэдий ч хүний сэтгэц-д муу нөлөө үзүүлдэггүй. Дийлэнх хүмүүс өөрсдийнх нь амьдралын үйл явдлууд сенсороор өдөөгдөж байдгийг тэр болгон бараг анзаардаггүй. Синестези-тэй хүмүүсийн тоо янз бүр. 20-д 1, заримдаа 20,000-д ч нэг байдаг. 2005 – 2006 онуудад явагдсан судалгаагаар 23 хүнээс 1-нь синестезитэй байв. Жишээ нь, зохиолч Владимир Набоков, хөгжмийн зохиолч Оливье Мессиан, эрдэмтэн Ричард Феинмен, Даниэль Таммет нар синестези-тэй байв.

www.caak.mn (10 фото)
7. Тооны машин шиг ухаантай хүмүүс
Аутизм (тархины функц алдагдсан хүмүүсийг хэлдэг)-тай хүмүүсийн толгой тооны машин шиг ажилладаг. Гэхдээ эрдэмтэн хүмүүс олон жил тархиа дасгалжуулж ийм үр дүнд бас хүрч байдгийг санах хэрэгтэй. Аутизмтай хүмүүс эрдэмтэн хүний адил синдромтой төрдөг. Зарим нь толгойны гэмтэл авсан үед синдромтой болсноос аутизмтай болдог. Дэлхийд нэртэй 100 гаруй эрдэмтэд аутизмтай бөгөөд тэдний тархи тооны машин мэт ажиллах чадвартай болсон байдаг. Саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар тооны машин мэт ухаантай хүмүүсийн тархины тодорхой хэсэгт цусан хангамж жирийн хүнийхээс 6-7 дахин түргэн явагддаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм хүмүүсийн тоонд Даниэль Маккартни, Сало Финкелштайн, Александр Эйткен, дээрх буюу 6 дээр нэр нь гарсан Даниэль Таммет нар байх жишээтэй.

www.caak.mn (10 фото)
8. Супер ой санамж 
Зарим хүмүүсийн ой санамж фото зургийн аппарат шиг ажилладаг. Ийм хүмүүс дуу чимээ, дүрс, объектуудыг эргэн санахдаа гайхмаар нарийн хэлдэг. Жишээ нь, японы Акира Харагучи гэдэг эмэгтэй П тооны эхний 100,000-ыг хэлж байв. Стивен Вилчирын зурсан зураг амьд гоц ой санамжийн нэг жишээ юм. Энэ зураг дээр тэрбээр Ром хотод амарсанаа дүрслэсэн байдаг. «Борооны хүн» киноны Рэймонд Бэббит мөн ийм ой санамжтай байв. Тэр бас өөрийн уншсан 12,000 номоо санаж ярьж чаддаг. Супер ой санамжтай эрэгтэй эмэгтэй хүмүүс тоогоороо бараг тэнцүү. Энэхүү чадварыг амьдрал дээр өөртөө бий болгох бараг бололцоогүй.

www.caak.mn (10 фото)
9. Үхэшгүй мөнхийн эс
Үхэшгүй мөнхийн эстэй хүн практик дээр ганц л тохиолдож байв. Энэ бол Хенриетта Лэкс гэгч эмэгтэй байв. 1951 онд 31 настай Хенриетта Лэкс савны хүзүүний өмөн үүтэй хэмээн оношлогджээ. Хүнд өвчний дараа энэ эмэгтэй насан өөд болжээ. Нэг мэс засалч гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авч түүний хавдраас дээж авчээ. Тэгээд үүнийгээ Жорж Ги хэмээх докторт өгчээ. Дараа нь уг дээжийг Жон Хопкинсийн нэрэмжит эд эсийн Лабораторид өгч Хенриеттагийн эсийг олшруулжээ. Хенриетта Лэксийн олшруулсан эснээс нэгэн идэвхитэй тарж буй ферментийг гаргаж авчээ. Доктор Ги нь Хенриеттагийн нас барсан өдөр анагаах ухааны судалгаанд өмөн үүг эмчлэх шинэ эрин үе эхэллээ хэмээн дэлхий нийтэд зарласан юм. Эдүгээ ХеЛа эс дэлхийн олон лабораториудаар тарж түүний биеийн жингээс ч илүү масстай болжээ. Харамсалтай Лэкс анагаах ухаанд өөрийн оруулсан хувь нэмрийг мэдэхгүй нь даан ч харамсалтай. Жонас Солк нь 1954 онд ХеЛа-гийн эсийг полиомиелитийг эмчлэх зорилгоор ашиглаж байв. Үүнээс хойш уг эсийг өмөн үү, ДОХ, цацрагийн өвчин, хорт бодисыг бие организмаас зайлуулах (радиаци), полиомиелитийг эмчлэхэд ашигласаар байна.

Харин танд бусдаас илүү ямар супер чадвар байна?...
caak.mn

Хамгийн ашиг тустай 10 үнэрний талаар


Хүний амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яахын аргагүй үнэрлэх мэдрэхүй билээ. Түмэн зүйлийн амьтай, амьгүй зүйлсээс бүтсэн дэлхий дээрх үл мэдэгдэм, хурц, тааламжтай, эвгүй гээд төрөл бүрийн үнэр биднийг тойрон байдаг. Харин үнэрлэх тоолонд таны насыг нэмж, гоо үзэсгэлэнг тань тэтгэн, гоолиг болгож, ажлын бүтээмжийг дээшлүүлдэг үнэр байдаг гэдгийг та мэдэх үү? Хэрэв мэддэг бол та амьдралдаа үнэтэй мэдлэгийг бий болгосон хүн юм. Харин үгүй бол дэлгэрэнгүй дээр дарж, хүний эрүүл мэндэд хамгийн чухал үүрэгтэй үнэрнүүдийн тухай нийтлэлийг хүлээн авна уу.



1. Канон гэж бидний нэрлэж заншсан хуулбарлах машин дээр гүнзгий амьсгаа авангаа хагас минут хиртэй зогсох төдийд л агаар салхинд гарч, гол горхийг зорихгүйгээр 81 жил байж болно гэнэ. Учир нь хуулбарлах машинаас ялгардаг озоны хэмжээ нь байгалийнхаас хэдэн тэрбум дахин их байдаг ажээ. Озон бол хамгийн хүчтэй хүчилдүүлэгч бодис юм. Озон нь хүний бие организмын үйл ажиллагааг бүх талаар нь түргэсгэж өгдөг. Харамсалтай нь озоноос болж хүн амархан хөгширдөг ажээ.



2. Апельсины тусламжтайгаар бид спиртний төрлийн зүйлээс бүрэн татгалзах боломжтой. Учир нь апельсины үнэр нь дулаацуулж, өөдрөг бодолтой болгодог. Мэдээж гэртээ зочид урьчихаад, тэднийг дарсаар биш, апельсинаар дайлах нь ч хаашаа юм.



3. Лаванда цэцгэнд ухаангүй дурладаг эмэгтэйчүүдийг танихад их амархан. Учир нь лаванда цэцэгний үнэрт дуртай бүсгүйчүүд өөрсдийгөө хичнээн их сэтгэлийн дарамтанд орсон гэдгээ илтгэж байдаг. Учир нь лаванда цэцгийн үнэр нь юутай ч харьцуулшгүй стрессийн эсрэг зэвсэг юм.



4. Турах хүсэлтэй эмэгтэйчүүдэд шоколадны цаас бэлэглэх хэрэгтэй гэнэ. Яагаад гэвэл шоколадны үнэр нь эндорфин буюу аз жаргалын гормон ялгаруулахад хүргэдэг байна. Түүнчлэн стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлж, сексийн дур хүслийг бадраан, сэтгэл санааг өргөдөг учраас хоол идэх ухамсаргүй дуршлыг эрс бууруулдаг.



5. Лимонтой цайг ажлын цагаар уухад хамгийн тохиромжтой. Учир нь, Японы эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд лимонтой цай нь ажлын байран дээр, компютерийн ард сууж байгаа хүний бүтээмжийг эрс дээшлүүлж, алдаа гаргах магадлалыг 54%-иар бууруулдаг нь тогтоогджээ.



6. Үнэр бүрийг эм, эсвэл цаг хугацааны бяцхан “машин” мэтээр ашиглаж болдог. Хүн үнэрлэсэн даруйдаа маш хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлдэг. Нүд ирмэхийн зуурт л үнэртсэн үнэрнийхээ нөлөөнд бид автдаг. Өнгөрсөн үеийн сайхан дурсамжийг санагдуулдаг үнэрийг үнэртэж байх үедээ хүн яг тэр үедээ өөрийн мэдэлгүй очдог. Хүн аз жаргалтай байх үедээ буюу эндорфин ялгаруулж байх үедээ бие нь эрүүлжиж байдаг ажээ.



7. Домогт өгүүлснээр Зевсийн эхнэр Гера нь нөхрийнхөө зүрх сэтгэлийг Афродитагаас авсан анхилам үнэрт, шидэт бүсний тусламжтайгаар эзэмдсэн гэж өгүүлдэг. Эрдэмтдийн хэлж буйгаар Грекийн бурхны тэсвэрийг алдуулсан тэрхүү Афродитагийн үнэр нь орчин үеийн амьдралд бол: иланг-иланг, хушганы самар, жасмин, хатаасан цэцэгний үнэр байж болох ажээ.



8. Анальгины оронд грейпфрут-ын тосыг хэрэглэвэл хамаагүй эрүүл, органик эмчилгээ болно. Учир нь уг жимсний тос нь өвчин намдаах үйлчилгээтэй ажээ.



9. Эмчилгээний зориулалттай, ашиг тустай үнэртүүлэгчид заримдаа толгой өвтгөх тохиолдол бий. Тиймээс яг өөрт нь сайн гэсэн үнэрийг үнэртээд, тэр хүний толгой өвдөх юмуу ямар нэгэн байдлаар эвгүйцэж байвал ашиг тусаа өгөхгүй гэсэн үг. Тиймээс хүн өөрт тохирох гайхалтай тэр үнэрийг л олж мэдэх ёстой юм.



10. Төрөх хугацаа нь болоогүй ч, бие нь өвдөөд байгаа эмэгтэйчүүд жасмины тосоор биеэ арчих хэрэгтэй. Ингэснээр “түгшүүрийн дохио” намжиж, нялх үрээ хугацаандаа хүлээн авах боломжийг ихэсгэдэг байна.
Хүний амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яахын аргагүй үнэрлэх мэдрэхүй билээ. Түмэн зүйлийн амьтай, амьгүй зүйлсээс бүтсэн дэлхий дээрх үл мэдэгдэм, хурц, тааламжтай, эвгүй гээд төрөл бүрийн үнэр биднийг тойрон байдаг. Харин үнэрлэх тоолонд таны насыг нэмж, гоо үзэсгэлэнг тань тэтгэн, гоолиг болгож, ажлын бүтээмжийг дээшлүүлдэг үнэр байдаг гэдгийг та мэдэх үү? Хэрэв мэддэг бол та амьдралдаа үнэтэй мэдлэгийг бий болгосон хүн юм. Харин үгүй бол дэлгэрэнгүй дээр дарж, хүний эрүүл мэндэд хамгийн чухал үүрэгтэй үнэрнүүдийн тухай нийтлэлийг хүлээн авна уу.



1. Канон гэж бидний нэрлэж заншсан хуулбарлах машин дээр гүнзгий амьсгаа авангаа хагас минут хиртэй зогсох төдийд л агаар салхинд гарч, гол горхийг зорихгүйгээр 81 жил байж болно гэнэ. Учир нь хуулбарлах машинаас ялгардаг озоны хэмжээ нь байгалийнхаас хэдэн тэрбум дахин их байдаг ажээ. Озон бол хамгийн хүчтэй хүчилдүүлэгч бодис юм. Озон нь хүний бие организмын үйл ажиллагааг бүх талаар нь түргэсгэж өгдөг. Харамсалтай нь озоноос болж хүн амархан хөгширдөг ажээ.



2. Апельсины тусламжтайгаар бид спиртний төрлийн зүйлээс бүрэн татгалзах боломжтой. Учир нь апельсины үнэр нь дулаацуулж, өөдрөг бодолтой болгодог. Мэдээж гэртээ зочид урьчихаад, тэднийг дарсаар биш, апельсинаар дайлах нь ч хаашаа юм.



3. Лаванда цэцгэнд ухаангүй дурладаг эмэгтэйчүүдийг танихад их амархан. Учир нь лаванда цэцэгний үнэрт дуртай бүсгүйчүүд өөрсдийгөө хичнээн их сэтгэлийн дарамтанд орсон гэдгээ илтгэж байдаг. Учир нь лаванда цэцгийн үнэр нь юутай ч харьцуулшгүй стрессийн эсрэг зэвсэг юм.



4. Турах хүсэлтэй эмэгтэйчүүдэд шоколадны цаас бэлэглэх хэрэгтэй гэнэ. Яагаад гэвэл шоколадны үнэр нь эндорфин буюу аз жаргалын гормон ялгаруулахад хүргэдэг байна. Түүнчлэн стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлж, сексийн дур хүслийг бадраан, сэтгэл санааг өргөдөг учраас хоол идэх ухамсаргүй дуршлыг эрс бууруулдаг.



5. Лимонтой цайг ажлын цагаар уухад хамгийн тохиромжтой. Учир нь, Японы эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд лимонтой цай нь ажлын байран дээр, компютерийн ард сууж байгаа хүний бүтээмжийг эрс дээшлүүлж, алдаа гаргах магадлалыг 54%-иар бууруулдаг нь тогтоогджээ.



6. Үнэр бүрийг эм, эсвэл цаг хугацааны бяцхан “машин” мэтээр ашиглаж болдог. Хүн үнэрлэсэн даруйдаа маш хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлдэг. Нүд ирмэхийн зуурт л үнэртсэн үнэрнийхээ нөлөөнд бид автдаг. Өнгөрсөн үеийн сайхан дурсамжийг санагдуулдаг үнэрийг үнэртэж байх үедээ хүн яг тэр үедээ өөрийн мэдэлгүй очдог. Хүн аз жаргалтай байх үедээ буюу эндорфин ялгаруулж байх үедээ бие нь эрүүлжиж байдаг ажээ.



7. Домогт өгүүлснээр Зевсийн эхнэр Гера нь нөхрийнхөө зүрх сэтгэлийг Афродитагаас авсан анхилам үнэрт, шидэт бүсний тусламжтайгаар эзэмдсэн гэж өгүүлдэг. Эрдэмтдийн хэлж буйгаар Грекийн бурхны тэсвэрийг алдуулсан тэрхүү Афродитагийн үнэр нь орчин үеийн амьдралд бол: иланг-иланг, хушганы самар, жасмин, хатаасан цэцэгний үнэр байж болох ажээ.



8. Анальгины оронд грейпфрут-ын тосыг хэрэглэвэл хамаагүй эрүүл, органик эмчилгээ болно. Учир нь уг жимсний тос нь өвчин намдаах үйлчилгээтэй ажээ.



9. Эмчилгээний зориулалттай, ашиг тустай үнэртүүлэгчид заримдаа толгой өвтгөх тохиолдол бий. Тиймээс яг өөрт нь сайн гэсэн үнэрийг үнэртээд, тэр хүний толгой өвдөх юмуу ямар нэгэн байдлаар эвгүйцэж байвал ашиг тусаа өгөхгүй гэсэн үг. Тиймээс хүн өөрт тохирох гайхалтай тэр үнэрийг л олж мэдэх ёстой юм.



10. Төрөх хугацаа нь болоогүй ч, бие нь өвдөөд байгаа эмэгтэйчүүд жасмины тосоор биеэ арчих хэрэгтэй. Ингэснээр “түгшүүрийн дохио” намжиж, нялх үрээ хугацаандаа хүлээн авах боломжийг ихэсгэдэг байна.
caak.mn