Wednesday, February 23, 2011

Цэнхэр улааны дайн буюу шүгэл дуугарахын өмнө


 Өнөө үеийн Английн хөл бөмбөгт хамгийн нэр хүндтэй гэж зүй ёсоор хэлэгдэж байгаа 2 багЦэнхэрүүд Улаан чөтгөрүүдийг Дээд лигийн 18 тойрогт нутагтаа хүлээн авч тоглох байсан боловч цаг агаарын байдлаас болоод хойшилсон билээ. Уг тэмцээн эхлэхэд 7 хүрэхгүй хоногийн зай үлдээд байгаа бөгөөд хөл бөмбөг сонирхогчид аль эртнээс өөрсдийн таамгуудаа дэвшүүлсээр байсан билээ. Алдарт Эл Калиско, Миланы дерби-ийн дараа орж болохуйц шуугиан тарих энэ тэмцээнд 2 баг хамгийн шилдгүүдээ тавих нь мэдээж. Челси өнгөрсөн өвлийн цонхоор Торрес, Луис хоёрыг эгнээндээ нэгтгэж хүчээ зузаатгаад амжсан ба МанЮ-ын шилдэг тоглогчд жинхэнэ формондоо орчихсон хэнд ч дийлдэхээргүй хэвээрээ байгаа билээ. Тэдний ухрашгүй давшигч Пак гэмтэлтэй байгаа боловч галтай вингер Валенси эргээд ирчихсэн байгаа билээ. Торрес шинэ багтаа хийсэн анхны гараан дээрээ тийм ч амжилттай тоглоогүй ч 3 сар гэхэд формондоо орчихсон, жинхэнэ Golden boy болчихсон байх болов уу. Миний таамаглаж байгаагаар: 

Челси: Чех (хаалгач), Эшли Коул, Терри (ахлагч), Иванович, Босингва, Лампард, Малуда, Эссьен, Анелка, Торрес, Дрогба нар байх болов уу.

--------------Дрог-------------
---------Тор-------Анел------

----Мал--------------Ламп----
---
----------Эсс----------------

Коул-----------------------Бос
--------Тер-----Иван----------

-----------------Чех----------------

МанЮ: Ван дер сар (хаалгач), Эвра, Фердинанд, Видич (ахлагч), Фабио, Флетчер, Каррик, Гигс, Нани, Бербатов, Рүүни нар байх болов уу.

-------Рүни--Берба-------

Нани-------------------Вален
------
--Кар---Флет-------

Эвра-------------------Фабио
--------Видич--Ферди--------

----------------Ван-----------------


МанЮ одоогоор хүснэгтийг тэргүүлж байгаа бол, Челси сүүлийн хэдэн үзүүлээгүй муу амжилт болох 5-д, өрсөлдөгчөөсөө 12 оноо дутуу давхиж байна. МанЮ 26-нд Виганы талбайд зочилж, дээрх онооны харьцааг холдуулах уу, ойртуулах уу гэдгийг шийдэх болно. Энэ бүгдээс харахад Улаанууд жинхэнэ формдоо орчихсон, хожих өндөр магадлалтай байгаа боловч бөмбөг бөөрөний гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс гадна Цэнхрүүд сүүлийн хоёр удаагийн Дээд лиг (өнгөрсөн улирал)-ийн тэмцээнд МанЮ-г хоёр хожоод байгаа билээ. Тиймээс Цэнхрүүд энэ давамгайллаа хадгалахыг үгүйсгэхгүй. Ахлагч Терри багийнхаа талаар мэдээлэл өгөхдөө: “Бид МанЮ-тэй хийх хоёр тоглолтондоо ялчих юм бол түрүүлэх найдвар байгаа” гэжээ. Мөн уншигч та өөрийн бодож байгаа форм, анализ болон үр дүнгээ комментед үлдээгээрэй.

Тоглолт 2011 оны 3-р сарын 1 нд алдарт Стэмфорд Бридж-д Британий цагаар 19:45 цагт эхлэх бөгөөд УБ-н цагаар шөнийн 03:45 цагт таарч байна. Уг тоглолтыг "Боловсрол суваг" ТВ шууд дамжуулах үгүйг мэдэхгүй ч бид "Россия 2", "ESPN" зэрэг гадны сувгуудаар үзэж болохыг дуулгахад таатай байна. Нэмж хэлэхэд маргааш нь амралтын өдөр учираас бид ажил, хичээлдээ санаа зоволгүй тухтай үзэж болохнээ. Английн хөл бөмбөгийн хүчтэй багууд хоорондоо таарсан тоглолтууд бүтэн сайнд болдог бөгөөд ESPN суваг энэ өдрийг SUPER SUNDAY гэж нэрлэдэг билээ. Харин уг тоглолт нь нөхөн тоглолт гэдэг утгаараа SUPER SUNDAY-д багтаагүй юм. Тоглолтын дараа дахин уулзазгаая Цэнхэр Улаан Фанатуудаа...

Дээрх 2 багийн сүүлийн 10 жилд таарсан бүх тоглолтуудыг доор дурьдлаа. 

Сүүлийн 10 жилд таарсан тоглолтууд

2009-2010
03/04 13:45 Man Utd1 - 2 Chelsea (Premier League) [ 33 ]
08/11 17:00 Chelsea1 - 0 Man Utd (Premier League) [ 12 ]

2008-2009 
11/01 17:00 Man Utd3 - 0 Chelsea (Premier League) [ 21 ]
21/09 15:00 Chelsea1 - 1 Man Utd (Premier League) [ 5 ]

2007-2008
21/05 20:45 Man Utd7 - 6 Chelsea (Knockout) [ final ]
21/05 20:45 Chelsea5 - 6 Man Utd (Knockout) [ Final ]
26/04 13:50 Chelsea2 - 1 Man Utd (Premier League) [ 36 ]
23/09 17:00 Man Utd2 - 0 Chelsea (Premier League) [ 7 ]

2006-2007
09/05 21:00 Chelsea0 - 0 Man Utd (Premier League) [ Regular Season ]
26/11 17:00 Man Utd1 - 1 Chelsea (Premier League) [ Regular Season ]

2005-2006
29/04 13:30 Chelsea3 - 0 Man Utd (Premier League) [ 37 ]
06/11 17:00 Man Utd1 - 0 Chelsea (Premier League) [ 12 ]

2004-2005
10/05 21:00 Man Utd1 - 3 Chelsea (Premier League) [ 33 ]
15/08 17:05 Chelsea1 - 0 Man Utd (Premier League) [ 1 ]

2003-2004
08/05 13:30 Man Utd1 - 1 Chelsea (Premier League) [ 37 ]
30/11 17:05 Chelsea1 - 0 Man Utd (Premier League) [ 14 ]

2002-2003
18/01 13:30 Man Utd2 - 1 Chelsea (Premier League) [ 1 ]
23/08 21:00 Chelsea2 - 2 Man Utd (Premier League) [ 2 ]

2001-2002
20/04 13:00 Chelsea0 - 3 Man Utd (Premier League) [ 36 ]
01/12 13:00 Man Utd0 - 3 Chelsea (Premier League) [ 15 ]

2000-2001
10/02 16:00 Chelsea1 - 1 Man Utd (Premier League) [ 27 ]
23/09 12:30 Man Utd3 - 3 Chelsea (Premier League) [ ]