Thursday, February 9, 2012

Лондонгийн дерби тэнцээгээр өндөрлөв


Английн хөлбөмбөгийн Премьер лигийн онцгой үе болох “Boxing Day” үргэлжилж байна. Европт данстай хөлбөмбөгийн топ лигүүд Зул сарын баярын үеэр “амралтаа авдаг” бол Английн Премьер лигийн багууд энэ үеэр ердөө 10 хоногийн дотор дөрвөн тоглолт хийж, чансаагаа шалгуулдаг. Харин хөгжөөн дэмжигч, фанатуудын хувьд энэ бол Зул сарын бэлэг билээ.

Лигийн 17 дугаар тойргийн тоглолтууд лхагва, пүрэв гаригт болсон. Энэ тойргийн хүрээнд учраа таарсан Лондонгийн “Тоттенхэм” болон “Челси” багууд өчигдөр Лондонгийн хойд дүүрэгт орших “Уайт Харт Лейн” цэнгэлдэхэд болж, багууд оноо хуваав. Талбайн эзэн “Тоттенхэм Хотсперс”-аас тоглолтын найм дахь минутад Эммануэль Адебайор гоолдсоноор тэргүүлж эхэлсэн бол 15 минутын дараа Эшли Коулын зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтаар Даниэль Старриж тооны харьцааг тэнцүүлсэн байна. Хоёр багийн аль алиных нь хувьд тоглолтын төгсгөлийн хэдэн минутад ялалтын гоол оруулж, хожлын гурван оноогоо халааслах боломжтой байсан ч хэн нь ч боломжийг гүйцэд ашиглаж чадаагүй. Ийнхүү тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, “Тоттенхэм” 35 оноотой, хүснэгтийн гуравдугаар байраа хадгалж үлдсэн бол “Челси” тэднээс хоёр оноо дутуу, дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд байна. 

Харин Роберто Манчинигаар удирдуулсан “Манчестер Сити” лигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Тэд энэ тойрогт “Стоук Сити”-г талбайдаа хүлээн авч, 3:0 харьцаатай хожсоноор тэргүүллээ бататгасан юм

No comments:

Post a Comment